Азийн дадлагажигчид Америкийн ажлын орчинд ментортой хамтран суралцаж буй AI дүрслэл
ONE WORLD · SINCE 2011

Мэргэжлээрээ дадлага хийж,
олон улсын туршлага хуримтлуулъя!

J-1 Мэргэжлийн дадлага хөтөлбөрөөр АНУ-д мэргэжлийн дадлага хийж, ур чадвараа хөгжүүлэн, карьерынхаа дараагийн алхмыг бидэнтэй хамт эхлүүлээрэй.

Манай хөтөлбөрүүд

Азийн дадлагажигч Америкийн гал тогоонд тогоочоос суралцаж буй AI дүрслэл
Тогооч · Нарийн боовны тогооч

Тогоочийн дадлага

Хоол үйлдвэрлэл, нарийн боовны чиглэлээр мэргэжлийн орчинд ур чадвараа хөгжүүлж, олон улсын багийн ажлын арга барилаас суралцаарай.

Хөтөлбөртэй танилцах
Азийн дадлагажигч Америкийн зочид буудлын хүлээн авах хэсэгт суралцаж буй AI дүрслэл
Зочид буудал · Хоол, ундааны үйлчилгээ

Зочлох үйлчилгээ

Зочид буудал, ресторан болон хоол, ундааны үйлчилгээний (Food & Beverage) чиглэлээр туршлага хуримтлуулж, үйлчилгээний соёл болон мэргэжлийн харилцаагаа хөгжүүлээрэй.

Хөтөлбөртэй танилцах
Азийн дадлагажигч Америкийн багштай анги танхимд хамтран ажиллаж буй AI дүрслэл
Боловсрол · Багшлах дадлага

Багшлах дадлага

Мэргэжлийн дадлага хөтөлбөрийн хүрээнд боловсролын орчин, сургалтын арга барилтай танилцаж, мэргэжлийн мэдлэг, харилцааны ур чадвараа хөгжүүлээрэй.

Хөтөлбөртэй танилцах

Нээлттэй дадлагын байр

Тогоочийн дадлага, Зочлох үйлчилгээ, Багшлах дадлага чиглэлийн шинэ дадлагын боломжуудтай танилцаарай.

Дадлагын байр үзэх

Бидний тухай

“ONE WORLD CENTER” нь Монголын оюутан, залуусыг дэлхийн боловсрол, соёл, хөгжлийн боломжуудтай холбох олон улсын соёлын солилцоо, боловсролын байгууллага юм.

2011 оноос хойш бид залууст гадаадад суралцах, ажиллах, шинэ соёлтой танилцах, амьдралын бодит туршлага хуримтлуулах боломжийг нээж ирлээ. Энэ бол мэдлэг, ур чадвараа хөгжүүлж, сэтгэлгээний хүрээгээ тэлэн, өөрийн нөөц боломжийг нээх үнэ цэнтэй аялал юм.

Бид 10+ спонсор байгууллага, АНУ-ын 100+ ажил олгогчтой хамтран Summer Work and Travel USA, Internship USA хөтөлбөрүүдийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж байна.

“ONE WORLD CENTER” нь Монгол болон БНХАУ-д үйл ажиллагаа явуулж, илүү олон залууст дэлхийтэй танилцах, суралцах, хөгжих боломжийг ойртуулж байна.

ONE WORLD — ONE WAY TO THE WORLD

One World-той танилцах
Тоглоомын паркт Монголын далбаатайгаа хамт зургаа авахуулсан оролцогчид
Монголын далбаатайгаа хамт

Танд тохирох зөвлөгөө

Зорилго, сонирхолд тань нийцэх хөтөлбөрөө сонгож, эхний алхмаа тодорхойлоход тусална.

Алхам бүрийн бэлтгэл

Англи хэл, ярилцлага, бичиг баримт болон аяллын өмнөх бэлтгэлд чиглүүлнэ.

Хөтөлбөрийн үеийн дэмжлэг

Хөтөлбөрийн турш зөвлөхтэйгөө холбогдож, хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөгөө авах боломжтой.

Бидний амжилт тоогоор

Виз гаралт
99%
Сүүлийн 3 жилийн үзүүлэлт
Жилийн туршлага
15+
Since 2011
Хамтрагч спонсор байгууллага
10+
АНУ-ын Төрийн департаментаас эрх олгосон
АНУ-ын ажил олгогч байгууллага
100+
Хамтран ажилладаг байгууллагууд
Үйл ажиллагаа явуулдаг улс
2
Монгол · Хятад

ONE WORLD 15 ЖИЛИЙН ОЙ

Since 2011

Дэлхийтэй холбосон
15 жилийн талархлын аялал.

Бидэнд итгэж, хамтдаа энэ аяллыг бүтээлцсэн нийт оюутнууд, эцэг эхчүүд, хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний итгэл, хамтын замнал One World-ийн үнэ цэнэ байсаар ирсэн бөгөөд бидний дараагийн аялал ч мөн адил та бүхэнтэй хамт үргэлжилнэ.

Нэг дэлхий. Мянга мянган дурсамж.Талархалтайгаар, аялал үргэлжилсээр...